Цаг

САНАЛ АСУУЛГА

Эмч нарын талаар
 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан ©
ХҮНИЙ НӨӨЦ

-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2014 оны батлагдсан орон тоогоор

• Нарийн мэргэжлийн 58 их эмч

• Ерөнхий мэргэжлийн 5 их эмч

• Эм шинжлэгч 1

• Эм зүйч 1

• Статистикч их эмч 1

• Сувилагч, тусгай мэргэжилтэн 132

• Туслах үйлчилгээний болон бусад 101 ажилтантай

нийт 297 ажилтантайгаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

- Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн А/49 дүгээр тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”, хоёрдугаар хавсралтаар “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж эхлээд байна.

-Удирдлагын баг нь тасаг нэгжийн захиалгын дагуу нєєцєд бїртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулт хийж тодорхой хугацаанд ажил їїргийн биелэлтэд хяналт тавин цаашид ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан ба Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн А/50 дугаар тоот тушаалын хавсралтаар “Ажилтан сонгон шалгаруулах, сурган дадлагажуулах журам”-ыг батлан ажиллаж байна.

-Нийт 63 хүний их эмч ажиллаж байгаа ба эмч нарын 92 % /ерөнхий мэргэжлийн 5 их эмч/ тєгсєлтийн дараах мэргэшїїлэх болон давтан сургалтад хамрагдаж їндсэн болон тєрєлжсєн мэргэшил эзэмшин ажиллаж байна. 2012 онд 8 их эмч, 8 сувилагч, тусгай мэргэжилтэн, 2013 онд 9 их эмч, 10 сувилагч тусгай мэргэжилтэнг хамруулсан ба 2014 онд үндсэн мэргэшлээр 4 их эмч, төрөлжсөн мэргэшлээр 3 их эмч, 4 сувилагч, мэргэжил дээшлүүлэхээр 3 их эмч, 3 сувилагч нарыг хамруулахаар тєлєвлєгєєнд тусган сургалтын захиалгаа хїргїїлээд байна.

-Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшлийн зэргийн шалгалтын талаарх мэдээллээр хангаж, зэрэг горилогчийн материалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулж, арга зїйгээр ханган ажиллаж байна.

2014 эхний улирлын байдлаар

- Клиникийн професссор 3,тэргүүлэх зэрэгтэй 9, ахлах зэрэгтэй 5 их эмч

- Тэргүүлэх зэрэгтэй 5, Ахлах зэрэгтэй 25 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байгаа бєгєєд нийт эмнэлгийн мэргэжилтний 24 хувь нь эрдмийн болон мэргэжлийн зэрэг дэв хамгаалсан байна.

Өнгөрөгч 5 сард Мэргэжлийн нийгэмлэг холбоодод шалгуур хангасан эмнэлгийн мэргэжилтний материалыг явуулсан ба зохион байгуулдагдсан мэргэшлийн зэргийн шалгалтад 4 их эмч, 17 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож тэнцсэн /тэргүүлэх зэргийг 1 эмч, ахлах зэргийг 3 эмч, тэргүүлэх зэргийг 3 СТМ, ахлах зэргийг 14 СТМ/ ба мэргэшлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний хувь 33,3 хувь болж өссөн.

- Шинэ ажилтныг холбогдох тасаг нэгж хүлээн авч онолын болон гардан ажилбар хийх ур чадварыг үнэлэн, стандартуудыг танилцуулан арга зүйн зөвлөгөөг өгч 3-7 хоног арга зүйч, ахлах сувилагчийн хяналт удирдлаганд дадлагажуулан ажилд авах эсэх саналыг хүний нөөц, байгууллагын захиргаанд танилцуулдаг. 2014 оны эхний улирлын байдлаар 4 мэргэжилтэнг дадлагажуулан туршилтын хугацаанд тїр томилон ажиллуулж байна. “Ажилтан сонгон шалгаруулах, сурган дадлагажуулах журам” боловсруулан батлуулж хэрэгжїїлж эхэлж байна. Мєн байгууллагын хөдөлмөрийн дотоод журманд заалт оруулан ажиллаж байна.

- Жил бүр Эмнэлгийн мэргэжилтний тэмдэглэлт баяруудыг угтан мэдлэг , мэргэжил, ур чадварыг сайжруулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгууллагддаг судалгаа шинжилгээний ажил болон онол практикийн хуралд оролцдог ба 2014 оны Дэлхийн эмч нарын баярын єдрийг угтан зохион байгуулсан Аймгийн онол практикийн хуралд нийт 21 эмч 23 илтгэлээр оролцсон байна.

- Нийт ажиллагсдын 79% нь Монгол улсын төрийн дээд одон медаль, Салбарын тэргүүний ажилтан, Жуух бичиг болон бусад байгууллагын медалиудаар шагнагдсан байна. Үүнд: “Алтан гадас” одонгоор 8, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 6, ЭМТэргүүний ажилтанаар 125, Эрүүл мэндийн жуух бичгээр 95 эмч мэргэжилтэнүүд тус тус шагнагдсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 12, Пүрэв гариг, 02:20
 

ЦАГ АГААР

ДҮРСТЭЙ МЭДЭЭ

Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

САНАЛ АСУУЛГА

СУВИЛАГЧ НАРЫН ТАЛААР
 

ФОТО АГШИН

In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player
Joomla! Slideshow